БНСУ дахь биткойн олборлогч олон арван серверт гал гарсны улмаас ноцтой гэмтсэн тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ.
Энэ явдал Канвондо муж дахь биткойны “уурхай”-д даваа гаригт орон нутгийн цагаар 12:30 цагт болжээ. Биткойн олборлогч тус бүр нь 50 мянган воны үнэтэй серверүүдэд гарсан галыг 10 минутын дараа унтраасан байна.
Гал гарсан биткойны “уурхай”-д 300 гаруй график карт бүхий серверүүд байсан гэнэ. Канвондо мужийн цагдаагийн ажилтнууд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд цахилгааны залгуур серверүүдийн өндөр ачааллыг дийлээгүйгээс болсон байж магадгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргажээ.