Их Британийн ханхүү Харри энэ долоо хоногт сүй тавихаар болсон талаар хэвлэлийнхэн мэдээлж эхэллээ. Харри энэ оны эхнээс холливуудын уран бүтээлч Меган Марклтэй болзох болсон билээ.
Гэхдээ хосуудыг ирэх пүрэв гаригт Лондон хотноо сүй тавина гэх мэдээллийг Хатан хааны ордноос батлаагүй байна.
Жүжигчин бүсгүй өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Талархлын баярын үеэр Харриг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулжээ.