Хойд Солонгосын цөмийн хүч чадал улам хүчтэй болж, “Хүссэн газар руугаа цөмийн зэвсэг суурилуулсан алсын тусгалтай пуужин харваж чадна” хэмээн тус улсын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлийнхэн мэдээлжээ.
Ким Чен Ун өнгөрсөн саруудад алсын тусгалтай хоёр ч пуужинг Японы дээгүүр харвасан . Харин дараагийн бай нь АНУ-ын томоохон хот суурингуудаас гадна тус улсын түүхийн дурсгалт байгууламжууд мөн нэр бүхий 15 байгууламж байх гэнэ.
Эдгээр байгууламжуудад АНУ-ын Цагаан ордон, Пентагон, Эрх чөлөөний хөшөө, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон Хөх ордон, Хавайгийн Гуам арал, Японы нийслэл Токио хот зэрэг багтсан байна.
Сэтгэгдэл (10)