Зимбабве улсын дэд ерөнхийлөгч асан, “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо–Эх оронч фронт” намын дарга Эммерсон Мнангагва өнөөдөр ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөнө гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Зимбабвегийн ерөнхийлөгчийн албан тушаалыг 37 жилийн турш хашсан Роберт Мугабе өнгөрсөн ням гараг хүртэл тус улсын төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байсан билээ. Харин түүнд итгэл үл үзүүлэх асуудал үүсгэсэн улс төрчид болон цэргийнхний шахалтаар тэрбээр 11 дүгээр сарын 21-нд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг зөвшөөрсөн юм.
Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тус улсын нийслэл Хараре хотын 60 мянган хүний багтаамжтай Үндэсний спортын цогцолборт болох төлөвтэй байна.
Э. Аянзаяа