Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин гүнж Мако хуримын товоо зарлажээ. Тэрбээр ирэх оны арваннэгдүгээр сарын 4-нд албан ёсоор хуримлахаар болсон. Мако их сургуульд байхдаа Комуро гэгч залуутай танилцсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард сүй тавиж буйгаа мэдэгдсэн юм.
Хуримын ёслол болох хүртэл гүнж гэр бүлийнхээ хамтаар хааны ордонд аж төрөх бөгөөд хуримаа хийсэн даруйдаа ордноос нүүх гэнэ. Учир нь Мако хайртай залуутайгаа гэрлэхийн тулд гүнжийн хэргэм зэргээсээ татгалзаж байгаа юм.
Хуримын дараа хос нийслэл Токио хотноо байрлах амины орон сууцанд амьдрах гэнэ.