АНУ Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалт”-д дахин орууллаа.
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Пхеньян цөмийн болон пуужингийн туршилтууд удаа дараалан хийж, бүс нутгийн болоод дэлхийн энх тайван байдалд аюул заналхийлж байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдсэн байна.
АНУ-ын Засгийн газар анх 1988 онд Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч” гэж зарлаж байсан байна. Гэхдээ 2008 онд цөмийн хөтөлбөрт нь хяналт тавихаар Пхеньянтай тохиролцсоноор Умард Солонгосыг уг жагсаалтаас хасаж байжээ.
Уг жагсаалтад Умард Солонгосыг дахин оруулсантай холбоотойгоор Вашингтон болон Пхеньяны харилцаа улам бүр хурцдаж болзошгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
Сэтгэгдэл (2)