АНУ-ын гурван сагсан бөмбөгчин Хятадад хулгайн хэргээр баривчлагджээ.
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн Коди Райли, Лианжело Болл болон Хален Хилл зэрэг гурван тоглогч Хятадын Ханжоу хот дахь “Луи Уиттон” брэндийн дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан байна.
Калифорнийн их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийнхан Жоржиа муж улсын их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийнхантай улирлын нээлтийн тоглолт хийхээр Хятадад очоод байгаа гэнэ.
Дээрх гурван сагсан бөмбөгчнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Хятадад айлчлахаас нэг өдрийн өмнө буюу өчигдөр баривчилсан байна.
Хятадын онлайн худалдааны томоохон компани болох “Алибаба” группын ивээн тэтгэж буй улирлын нээлтийн тоглолт нь энэ долоо хоногийн баасан гарагт эхлэх аж.
Г.Доржханд