Саудын Араб ирэх оноос эмэгтэйчүүдэд цэнгэлдэх хүрээлэнд орж спортын арга хэмжээнүүдийг үзэж сонирхохыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, тус улсын нийслэл Эр-Рияд, Жидда болон Даммам гэсэн гурван томоохон хотын цэнгэлдэх хүрээлэн рүү эмэгтэйчүүд ирэх оноос орох эрхтэй болж байна.
Саудын Араб улсын энэ шийдвэрийг хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бас нэгэн чухал алхам гэж ажиглагчид үзэж байна. Тус улс эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрөх тухай шийдвэрийг саяхан гаргасан билээ. Энэ шийдвэр нь ирэх оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох юм.
Г.Доржханд