Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нийслэл Пхеньянд байх гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт зочилжээ. Тэрээр эхнэр Ри Соль Ю, охин дүү Ким Ёо Жоны хамт явсан байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр он сар тодорхойгүй доорх зургууд хэвлэгдсэн юм байна. Ким саван, гоо сайхны бүтээгдэхүүнүүд барьсан зургуудыг Умард Солонгосын төв телевиз харуулсан байна. Тэрбээр тус үйлдвэрийн хамт олныг сайшаахын сацуу дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхийг уриалжээ. Түүний эцэг Ким Жөн Ир 14 жилийн өмнө энэ үйлдвэрт зочилж байсан гэнэ.
Сэтгэгдэл (2)