30 эмэгтэйд санаатайгаар ХДХВ халдаасан Италийн нэгэн нягтлан бодогч залууд 24 жилийн хорих ял оноожээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Валентино Таллуто гэгч этгээд 2006 онд ХДХВ-тэй болохоо мэдсэнээс хойш 53 эмэгтэйтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бөгөөд тэдгээр эмэгтэйн 30 нь халдвар авсан нь тогтоогджээ. Түүнээс ХДХВ-ийн халдвар авсан эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 14 настай аж.
Гэмт этгээд нь нийгмийн сүлжээнүүдээр “Hearty Style” хэмээх нууц нэрээр хохирогчидтой танилцдаг байжээ.
33 настай гэмт этгээдэд Италийн шүүх баасан гарагт 24 жилийн хорих ял оноосон байна. Түүний өмгөөлөгч нь мэдэгдэхдээ “Энэ бол санаатай хийсэн хэрэг биш” гэжээ.
Харин шүүхийн шийдвэрт “Валентино Таллуто энэ хэргийг санаатай хийсэн нь тогтоогдсон. Учир нь хохирогчид бэлгэвч хэрэглэхийг түүнээс хүсэхэд тэрбээр “Би харшилтай” гэж хэлдэг байсан байна” гэжээ.
Г.Доржханд
Сэтгэгдэл (4)