АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдөр Цагаан ордны тэргүүн асан Жон Кеннедийн аллагын талаарх нууцын зэрэглэлд багтах “JFK” материалыг удахгүй дэлгэхээ зарласан. Тэрбээр амласан ёсоороо бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Ерөнхийлөгчийн талаарх мэдээллийг интернэтэд байршуулжээ.
Нийт 3,100 орчим бичиг баримт байгаагийн 2,800-г нь ил болгож, үлдсэн 300 орчмыг нь Тагнуулын Төв Газар, Холбооны Мөрдөх Товчооны хүсэлтийн дагуу ил гаргахаа хойшлуулсан болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Хаалттай үлдсэн бичиг баримтуудыг дэлгэвэл үндэсний аюулгүй байдалд хор хүргэхээр байсан тул сонголт байгаагүй гэдгээ тэр тайлбарласан байна.
1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд зэвсэгт этгээдийн гарт амиа алдсан АНУ-ын ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедийн тухай олон янзын маргаантай түүх өнөөг хүртэл яригдаж ирсэн байдаг. Тэгвэл энэхүү нууцын зэрэглэлтэй материалууд олон нийтэд ил болсноор аллагыг хэн ямар зорилгоор үйлдсэн болох нууц тайлагдана гэсэн өндөр хүлээлттэй байгаа юм.
Аллагатай холбоотой материалыг “www.archives.gov” сайтад байршуулсан байна.