Өмнөд Солонгос улсад гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн Хятадын иргэн гурван эмэгтэй эх орон руугаа буцаж чадахгүй гацаанд оржээ. Учир нь гоо сайхны хагалгаа хийлгэсний дараа бүсгүйчүүлийн хавдсан, боолттой нүүр царай нь гадаад паспорт дээрх зурагнаас нь ихээхэн ялгаатай байсан байна.
Тиймээс толгойндоо боолттой, хавдсан нүүртэй бүсгүйчүүдийг Өмнөд Солонгосын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнууд нисэх онгоцны буудалд саатуулжээ. Гадаад паспорт, онгоцны тасалбараа биедээ авч явсан зорчигчид өөрсдийх нь бичиг баримт мөн эсэхийг шалгагчдад нотолж чадаагүй учир гэртээ хэзээ харих нь тодорхойгүй байна.
Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр тохиодог БНХАУ байгуулагдсаны баярын өдрийн дараа үргэлжлэх “Алтан долоо хоног” гэгдэх олон нийтийн амралтын үеэр хятад бүсгүйчүүд Өмнөд Солонгост очиж гоо сайхны мэс ажилбар хийлгэх нь нийтлэг үзэгдэл болсон аж.
Сэтгэгдэл (5)