Америкийн “Apple” компани “iPhone 8 Plus” гар утсыг өнгөрсөн сарын 22-нд олон нийтэд танилцуулж худалдаанд гаргасан билээ. Тэгвэл тус гар утастай холбоотой сөрөг мэдээлэл гарсан нь цэнэглэж байх явцад дэлбэрчээ.
Тайванийн Тайчун хотын иргэн өнгөрсөн сарын 30-нд “iPhone 8 Plus” худалдан авчээ. Ухаалаг гар утас нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн үд хүртэл хэвийн ажиллаж байсан бөгөөд цэнэглэж байхад гэнэт дэлбэрсэн гэнэ.
Одоогоор дэлбэрсэн шалтгаан нь хараахан тодорхойгүй байгаа ч “Батарейнд асуудал байж магадгүй” гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Тус гар утсыг “Apple”-ийн хянан шалгах төв рүү илгээсэн гэнэ.