Твиттер олон нийтийн сүлжээ анх удаа нэг жиргээнд ашигладаг тэмдэгтийн дээд хязгаарыг 140-өөс 280 болгох гэж байгаагаа өмнө нь зарласан билээ. Тэгвэл одоо 280 тэмдэгтэд багтаан өөрийнхөө санаа бодлыг бусдад ойлгуулах боломжтой боллоо хэмээн “Твиттер” компани мэдэгджээ.
Уг мэдэгдэлд “140 тэмдэгтэд багтаан англи, испани зэрэг хэлээр үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг зарим хэрэглэгчийн хувьд амаргүй байгаатай холбоотойгоор тэмдэгтийн хязгаарыг туршилтаар 280 болж нэмэгдүүлээд байна”. Англи, испани зэрэг хэлээр бичдэг хүмүүстэй харьцуулахад хятад, япон, солонгос хэлтнүүд 140 тэмдэгтэд багтаагаад үзэл бодлоо илүү тодорхой илэрхийлж чаддаг. Өөрөөр хэлбэл, хятад, япон болон солонгос зэрэг хэлээр бичдэг хүмүүс 140 тэмдэгтийн босгыг аль хэдийн давсан гэсэн үг” хэмээжээ.
280 тэмдэгтэд багтаан үзэл бодлоо илэрхийлэх туршилт нь хятад, япон болон солонгос хэлнээс бусад бүх хэлээр бичдэг хэрэглэгчдэд хамааралтай бөгөөд туршилт тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх аж. Энэ туршилтад ойролцоогоор хэдэн хэрэглэгч хамрагдаж байгаа эсэхийг тус компани мэдэгдээгүй байна.