Ням гарагт болсон парламентын сонгуульд ялах нь үндсэндээ тодорхой болсноо Германы Канцлер Ангела Меркель дөрөв дэх удаагаа Канцлераар ажиллахаар болж байна. Тэрбээр "Германы канцлераар дөрөв дэх удаагаа ажиллана гэдэгтээ би итгэлтэй байна" гэж өчигдөр орой санал авах байр хаалгаа барьсны дараахан А.Меркель мэдэгдэл хийхдээ хэлж байжээ.
Германы хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, А.Меркелийн Христосын ардчилсан холбоо нам 33.5 хувийн саналаар энэ сонгуульд тэргүүлсэн бол зүүний төвч үзэлт Социал-демократ нам 21 хувийн саналаар хоёрдугаарт оржээ.
Социал-демократ намын дарга Мартин Шульц эрх баригч эвсэлд нэгдэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Социал-демократ нам нь өмнө нь эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан юм. М.Шульц өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Манай нам хамгийн том сөрөг хүчин болно” гэжээ. Ингэснээр А.Меркель жижиг намуудтай эвсэл байгуулахаар болж байна.
Сэтгэгдэл (1)