Өнөөдөр АНУ-ын Үндсэн хуулийн ба Иргэний өдөр тохиож байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн 2001 оны зарлигаар есдүгээр сарын 17-ны өдрийг Үндсэн хуулийн ба Иргэний өдөр (Constitution Day and Citizenship Day) болгон зарлажээ.
Харин есдүгээр сарын 17- 23-ны өдрүүдийг 1955 оноос эхлэн Үндсэн хуулийн долоо хоног болгосон байна. АНУ-д төрсөн, эсвэл иргэн нь болсон бүх хүмүүс энэ өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ амралтын өдөр биш. Дэлхийн анхны Үндсэн хууль болох АНУ-ын Үндсэн хуулийг 1787 оны есдүгээр сарын 17-ны өдөр 12 мужийн Конгрессийн төлөөлөгчид батлан гарын үсгээ зурсан байв.
Конгресс 1940 онд тавдугаар сарын гурав дахь ням гаригийг Үндсэн хуулийн өдрөөр зарласан ба баярыг хожим есдүгээр сард авчирсан ч америкчууд тавдугаар сард баяраа тэмдэглэсээр иржээ.
Сургуулиудад долоо хоногийн турш Үндсэн хуулийн хичээл ордог. Чинээлэг иргэд нь буяны санд хандив өргөдөг уламжлалтай аж.