АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар 16 жилийн тэртээ террорист халдлагаар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ.
Тэрбээр Цагаан ордны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаагаа халдлагаар амиа алдагсдад хүндэлтгэл үзүүлж байгаа нь энэ юм. Дональд Трамп “Тэр өдрийг маш тод санаж байна. АНУ-ын түүхэнд хараар бичигдсэн террорист халдлага. Бид үргэлж сонор сэрэмжтэй байхыг сануулсан үйл явдал” гэж хэлжээ.