Афганистаны өндөр настан хэдийгээр нас дээр гарсан боловч Шведээс хөөгджээ. Тус улсын засаг захиргаа 106 настай Бибихал Узбеки гэх эмгэнд орогнол олгохоос татгалзсан байна. Тэрбээр 2015 онд хүү, ач болон хамаатнуудтайгаа Европт иржээ. Өдгөө эмээ ярьдаг ч муухан хөдөлдөг бөгөөд Шведийн цагаачлалын алба үүнийг үлдэх шалтгаан биш гэж үзсэн аж. Цагаачлалд авахаас татгалзсан тухай мэдээг сонссон эмгэний биеийн байдал муудсан байна. Төрөл төрөгсөд нь энэ асуудлаар гомдол гаргахаар зэхжээ.
Сэтгэгдэл (1)