Умард Солонгос Номхон далай руу ээлжит удаагаа баллистик пуужин харвахаар тус улсын баруун эрэг тийш тээвэрлэж эхэлжээ. Энэ тухай даваа гарагт Өмнөд Солонгосын “Asia Business Daily” сонинд тагнуулын эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Пуужинг голчлон шөнийн цагаар тээвэрлэж байгаа болохыг мөн онцлон дурджээ. Уг пуужинг 9 дүгээр сарын 9-нд тус улсын үндэсний баяр Улс тунхагласны баярын өдрөөр харвана гэж тус сонин үзэж байгаа ажээ.
Даваа гарагт Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны тавьсан илтгэлд Өмнөд Солонгосын цэргийн мэрэгжилтнүүд Умард Солонгос ээлжит пуужингаа туршихаар бэлтгэж буй шинж тэмдгийг илрүүлсэн тухай өгүүлжээ. Мөн тагнуулын албаныхан Умард Солонгос тив алгасах баллистик пуужин ч туршиж магадгүй гэжээ.
О.Барс