Умард Солонгос өөрийн пуужин цөмийн хөтөлбөрийн хүрээнд ойрын үед шинээр пуужин болон цөмийн туршилт хийж магадгүй байгаа ажээ. Энэ тухай пүрэв гарагт БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам мэдээлжээ.
“Пхеньяны зүгээс стратегийн өдөөн хатгалга, түүний дотор баллистик пуужин шинээр харвах, ээлжит цөмийн туршилт хийх магадлал байна” хэмээн уг мэдээлэлд дурджээ.
Өмнөд Солонгосын цэргийнхний үзэж байгаагаар, эдгээр алхмуудын зорилго нь Умард Солонгос улс пуужин үйлдвэрлэл, цөмийн хөтөлбөрийн хөгжилд олсон ололт амжилтаа үзүүлэн харуулах явдал ажээ.
“Умард Солонгос "Пунгё-ри" туршилтын талбайд хэзээ мөдгүй атомын бөмбөг туршихад бэлэн байгаа” хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамныхан онцлон дурджээ.
О.Барс
Сэтгэгдэл (1)