ДАШТ-ий 63 кг-ийн жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг шөвгийн 8-д шалгарах барилдаандаа Францын тамирчин Маргау Пиноттой хийлээ. Манай тамирчин барилдааны цаг дуусахаас 1:11 минутын өмнө хөмөрч вазари үнэлгээ салгаж чадсан. Улмаар үнэлгээгээ хадгалж үлдэснээр Б.Мөнгөнчимэг хэсгийн аваргын төлөө буюу шигшээ наймд шалгарч чадлаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Францын бөх Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Кларисс Агбеньену байна.