Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлждлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн 63кг-д хүч үзэж буй ОУХМ Б.Ганхайч дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанаа БНСУ-ын тамирчин Хан Хээ Жү-тэй хийж, нэмэлт цагт цэвэр яллаа. Ингэснээр тэрбээр шөвгийн найм үлдэхийн төлөө АНУ-ын тамирчин livesey Amy-тэй хийнэ.