Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын тамирчдаас эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар, 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана.
О.Ууганбаатарын хувьд эхний тойрогт гоц мөргөж, хоёрт БНХАУ-ын Гао Хайюан, БНСУ-ын Ли Жэ Хьюн нарын ялсантай барилдана.
Харин Б.Ганхайч Киргизстаны Меерим Момуноватай эхний тойрогт барилдах юм. Түүнийг ялбал БНСУ-ын Хан Хэ Жутай, Б.Мөнгөнчимэг Энэтхэгийн Сунибала Худромтой ялбал Финландын Эмилиа Канерватай тус тус хүч үзнэ.