“Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох охидын сонгон шалгаруулалт өчигдөр дуусч, үндэсний ялагч тодорлоо. Сүүлийн шалгаруулалтад есөн бүсгүй үлдсэнээс Ц.Энхжин шалгарч, “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцох эрхтэй болов.
Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгссөн. Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан боловсрол өндөр бүсгүй юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирсэн бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанид олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг аж.
Сэтгэгдэл (1)