Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж, итгэл төгс ялалт байгууллаа. Тэрбээр Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж Дэлхийн аварга боллоо. Ийнхүү Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аваргаар Д.Сумъяа тодорч, Олимп, дэлхийн хос медальтан боллоо.
Сэтгэгдэл (17)