Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа жингийнхээ шилдэг дөрөвт шалгарлаа. Олимпийн наадмын мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр буулган авснаар мөнгөн медалийн төлөө барилдахаар болж байна.
Одоо тэрбээр хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө Панам тамирчин Мирям Ропертэй барилдана. Харин Г.Одбаярын хувьд хэсгийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд тэрбээр БНСУ-ын жүдоч Ан Чанримтэй барилдаж, нэмэлт цагт цэвэр ялагдлаа. Г.Одбаяр одоо торгуулийн барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы жүдоч Сайнжаргалтай барилдана.
Шигшээ барилдаан Монголын цагаар 22.00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл (1)