Поп од Тейлор Свифтыэ саяхан гаргасан шинэ клип дөрвөн дээд амжилт тогтоогоод байна. Түүний өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гаргасан “Look What You Made Me Do” дууны клипийг онлайнаар дуу хөгжмийн үйлчилгээ үзүүлэгч “Spotify”-аар 10 129 087 удаа үзсэн байна. Энэ нь “Spotify”-аар ганц хоногийн дотор нэг клипийг хамгийн олон удаа үзсэн анхны тохиолдол гэнэ.
Мөн энэ нь дуу хөгжим сонирхогчид “YouTube”-ээр нэг өдрийн дотор хамгийн олон удаа үзсэн клип болсон байна. Тодруулбал, уг клипийг “YouTube”-ээр 24 цагийн дотор 39 сая гаруй удаа үзсэнээр дуучин Аделийн “Hello” дууны клипээрээ /27.7 сая удаа/ тогтоож байсан дээд амжилтыг Т.Свифт эвдэж чадсан байна.
Мөн Т.Свифтийн энэ дууны хадмал үгтэй клип нь нэг хоногийн дотор “YouTube” болон “Spotify”-аар хамгийн олон удаа үзсэн клип болсон байна. “Look What You Made Me Do” хэмээх энэ дуу бол Т.Свифтийн 11 дүгээр сард гаргах “Reputation” цомогт нь багтах дуу юм.