Унгарын нийслэлд үргэлжилж байгаа Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр манай тамирчид эхний учраануудаа дийлж чадаагүй. Эрэгтэй -66кг жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн барилдсан бөгөөд эхний шатанд хийлж, 2-р шатанд Узбекистаны бөх Нуриллаев Сардорд ялагдсан бол эмэгтэйчүүдийн -52 кг жинд “Хилчин” Спорт хорооны тамирчин Б.Хорлоодой эхний тойрогт Доминиканы Де Хесус Дианаг цэвэр ялсан ч дараагийн тойрогт тэрбээр Румын улсын бөх Александра-Лариса Флорианд ялагдал хүлээсэн. Мөн энэ жинд зодоглосон ОУХМ Ч.Аззаяа эхний шатанд Оросын Юлия Казаринад мөн ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл өнөөдөр ДАШТ-ий хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-н жингийн барилдаанууд болно. Эрэгтэй -73 кг жинд ОУХМ Г.Одбаяр зодоглох бол эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд МУГТ, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар барилдана.
Сэтгэгдэл (1)