Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд манай улсаас 2 бөх зодоглож байна.
Б.Хорлоодой эхний шатанд Доминиканы Де Хесус Дианатай таарч учраа бөхөө даралтаар цэвэр ялсан бол ОУХМ Ч.Аззаяа эхний шатанд Азербайжаны Назакат Азизоватай барилдаж ялагдлаа.
Ингэснээр тэмцээнийг өндөрлүүлж байна. Мөн эрэгтэйчүүдийн -66кг жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн барилдах бөгөөд эхний шатанд хийлж, 2-р шатанд Узбекистаны бөх Нуриллаев Сардортой барилдахаар оноолт таарсан байна.