Өнөө өглөө үүрээр буюу 06.00 цагт БНАСАУ Японы хойд нутаг болох Хоккайдо арал дээгүүр пүүжин харваж, тус улс зэвсгийн шинэ түвшинд хүрснээ батлан харууллаа.
Японы эргээс 1180 км-ын зайд унасан пуужин гурван хэсэгт хуваагджээ. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үүнийг маш ноцтой сүрдүүлэг гэж үзэж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдээд энэ үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай 40 минутын турш утсаар ярьжээ. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн улсууд яаралтай хуралдах нь зөв гэж үзсэн байна.
Мөн Японы Засгийн газрын Тэргүүн нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга пуужин 14 минутын турш хөөрсөн гэсэн юм. БНАСАУ энэ үйлдлийг анх удаа хийгээгүй бөгөөд хамгийн сүүлд 1998 онд арлын орныг давуулан хиймэл дагуулаа хөөргөж байжээ.