Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөж байгаа Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Александра Попыг ялсан. Румыны бөх Азербайжаны нэр дээр барилдаж буй монгол жүдоч Э.Базаррагчааг ялсан юм. Тэгвэл түүний араас -60 кг-ийн жинд барилдаж буй Г.Болдбаатар Францын залуу тамирчин Валид Хярг, 60 кг-д барилдаж байгаа Д.Амартүвшин дөнгөж сая Аргентиний бөх Хосе Луис Галваныг вазари үнэлгээгээр яллаа. Ингэснээр манай тамирчид шөвгийн 16-д үлдэж байна.