Унгарын нийслэл Будапешт хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болдбаатар эхний ялалтаа авлаа. Эхний тойрогт Европ тивийн аварга, гүрж гаралтай Туркийн жүдоч Бекир Өзлутай таарч барилдсан тэрбээр өрсөлдөгчөө торгуулиар яллаа. Тэрбээр дараагийн барилдаанаа Францын бөх Валид Хьяартай хийнэ. Түүнчлэн Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж буй Гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогтоо Хойд Солонгосын бөх Пак Ёныг цэвэр ялсан бол 48 кг-ийн жинд барилдаж буй М.Уранцэцэг мөн өрсөлдөгчөө цэвэр яллаа.