АНУ-ын түүхэнд хамгийн өндөр сугалааны шагналын эзэн тодорчээ. Хоёр хүүхдийн эх, 53 настай Массачусетсийн оршин суугч Мэвис Ванчик гэх эмэгтэй Powerball Jackpot сугалаанаас 758.8 сая ам доллар хожсон байна.
Тэрбээр сугалаанд хожсоныхоо дараа 32 жил асрагчаар ажилласан эмнэлгээсээ шууд гарсан бөгөөд “Би хүүхдүүддээ хамгийн сайн боловсролыг олгох болно. Тэд минь ирээдүйд илүү итгэлтэй амьдрах хэрэгтэй” гэсэн байна. Бүтэшгүй мөрөөдөл гэж төсөөлдөг байсан их мөнгөтэйгээ учирсан Мэвисийн нөхөр өнгөрсөн жил согтуу жолоо барьж яваад ослоор амиа алдсан ажээ.
Өчигдөр тэрээр шагналаа гардаж авахаар ээж, хоёр эгчийн хамт ирэхдээ “Шагналын мөнгөөрөө хамгийн эхэнд юу хийх вэ?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Эхлээд энэ яриа хэсэг намдах хүртэл гэртээ байх болно” гэсэн байна.