Франц улсын нийслэл Парис хотноо болж буй ДАШТ-ий 69 кг-д эхний даваанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Киргизстаны Меерим Жуманазароваг 4:1-ээр ялаад байсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа дөнгөж сая 1/8 шигшээ барилдаанаа Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн Навжот Кауртай хийв. Тус барилдаанд О.Насанбурмаа өрсөлдөгчөө 10:5-аар яллаа. Тэрбээр шөвгийн наймд ДАШТ-ий алт, хүрэл медальт Германы Алине Фокентэй барилдана. Түүний өрсөлдөгч нь 1/8 шигшээд манай гавьяатыг өмнө хоёр удаа ялж байсан Риогийн олимпийн хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковаг ялжээ.
Сэтгэгдэл (1)