60 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Польшийн нээлттэй тэмцээний алт, мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор эхний тойрогт гоц мөргөөд байсан. Тэгвэл хоёрдугаар тойргийн барилдаанаа дөнгөж сая “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайтай хийсэн. Б.Шоовдор олимпийн аваргатай зоримог, шийдэмгий барилдсан ч 2:6-гаар ялагдлаа. Япон бүсгүй шигшээд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарна.