53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт, мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг хоёр дахь барилдаанаа хийлээ. Тэрбээр залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, энэ жилийн Оросын аварга буриадын Сталвира Оршушт оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.