ДАШТ-ийн 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа тэгшитгэлийн барилдаанаа энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, өөрөөсөө 10 насаар дүү Киргизстаны Меерим Жуманазароватай хийж 4:1-ээр ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр дараагийн тойрогт Энэтхэгийн Навжот Кауртай барилдана.