Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн төрлийн хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Өнөөдөр манай тамирчдын салхийг хагалж, 48 кг-ын жинд 2014 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга ОУХМ үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл хийлээ. Тэрбээр эхний тойрогт 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын Жессика Франциска Блашкад 4:12-оор ялагдав. Ингэснээр түүний хувьд өрсөлдөгчөө хүлээх үлдэв.
Сэтгэгдэл (1)