Их Британийн ханхүү Харри ирэх арванхоёрдугаар сард сүй тавина хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэрбээр энэ оны эхээр Америкийн уран бүтээлч, жүжигчин Меган Марклетэй болзох болсон юм.
Хосууд өдгөө Британид амьдарч байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард сүй тавьж, улмаар хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Гэхдээ энэхүү мэдээллийг Хатан хааны гэр бүл батлаагүй боловч саяхан Меган Лондон хот дахь нэгэн дэлгүүрээс хуримын даашинз худалдан авчээ.