Парист болж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д алтан медаль хүртсэн Туркийн Ясмин Адард гэрлэх санал тавьжээ. Тэрбээр аваргын төлөө дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртсэн Беларусийн Василиса Марзалиуктай хүч үзжээ. Барилдаан тун сонирхолтой өрнөж, эцсийн мөч хүртлээ тэмцэлдсээр 5:4-өөр турк эмэгтэй ялж, тус улсаас тодорсон анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм. Түүнийг ийнхүү аварга болох үед найз залуу нь болох клубийнх нь өсвөрийн багийг дасгалжуулдаг Эрдэм Игит найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, сүйн бөгж, сарнайн хамт өгсөн нь энэ тэмцээний онцлох үйл явдлын нэг болсон байна.