"БРИКС-ийн орнуудын засаглал" сэдэвт семинар энэ сарын 17-ны өдөр Хятадын Фүжянь мужийн Чуаньжөү хотод болж өндөрлөлөө. Уг семинарт Хятад, Орос, Энэтхэг, Бразиль, Өмнөд Африк, Танзани, Этиоп, Мексик зэрэг орны төлөөлөгчид оролцож засаглалын тухай санал бодол, туршлагаа солилцсон байна.
Семинар нь “Нээлттэй багтаамжтай, харилцан ашигтай, хамт ашиг хүртэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулъя” уриан дор болсон бол, семинар туршлага, үзэл бодлоо солилцох, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалтын амжилтыг бататган, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны бас нэг “алтан арван жил”-ийг угтан авахад чухал ач холбогдолтой болсон гэж ажиглагчид үзэж байна.
Мөн "Засаглалын тухай туршлага солилцох нь БРИКС-ийн орнуудын ирээдүйн хөгжилд ашигтай. БРИКС-ийн орнууд туршлага солилцох механизмыг хөгжүүлэх ёстой. Энэ семинар улс орнуудын хөгжил, засаглалын талаар тулгарч буй сорилтуудыг зохицуулахад чухал индэр болно" хэмээн хуралд оролцсон төлөөлөгчид үзжээ.