1918 оноос хойш анх удаагаа АНУ-ын хоёр эргийг дамнан нар бүтэн хиртлээ. Энэ хиртэлт дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүн ажигласан, хамгийн их судлагдсан, хамгийн их зураг дарагдсан нар хиртэлтээр бүртгэгдэх төлөвтэй байна гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Учир нь өчигдөр болсон хар хиртэх үзэгдлийг харахаар америкчууд сая саяараа далайн эрэг болон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цугларсан байна.
Нарны бүтэн хиртэлт орон нутгийн цагаар 13:00 цагийн үед АНУ-ын зүүн болон баруун эрэгт хоёр минут үргэлжилсэн бөгөөд тус улсын зүүн болон баруун эрэгт сүүлийн 99 жилийн түүхэнд нар анх удаагаа бүтэн хиртэх гэж байгаа нь энэ аж.