ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума Дээд боловсролын асуудал хариуцсан дэд сайд Мдудузи Манан ёс зүйн хариуцлага алдсаны улмаас ажлаасаа чөлөөлөгджээ.
Тэрээр энэ сарын эхээр Йоханнесбург хотын нэгэн зоогийн газарт эмэгтэй хүн зодож танхайрсан байна. Дэд сайдын энэ үйлдлийг харуулсан бичлэгийн олон нийтийн сүлжээнд тавьсан нь нэлээд шуугиан тарьжээ.
33 настай дэд сайд хийсэн үйлдлийнхээ төлөө хүлцэл өчсөн байна.