Венесуэлийн баруун бүсэд орших амьтны хүрээлэнд байгаа амьтдыг нутгийн иргэд хулгайлах болжээ. Хууль сахиулагчид Колумбын хилийн ойролцоо оршдог амьтны хүрээлэнгийн амьтдыг нутгийн иргэд идэх зорилгоор хулгайлж байна гэж үзэж буй.
Өнгөрсөн долоо хоногт тус амьтны хүрээлэнд байсан хоёр зэрлэг гахайг хулгайлсан юм. Түүнээс өмнө арав гаруй төрлийн амьтадыг хулгайлжээ. Түүний дотор баффоло, тапир гэх зөвхөн өмнөд америкт байдаг амьтныг хулгайлсан байна. Харин зоо паркийн дарга Леонардо Нунес хар тамхины наймаачдыг хулгайн хэрэгт сэжиглэж байгаа гэнэ.
Түүний үзэж буйгаар хар тамхи борлуулагчид амьтадыг хулгайлаад хар зах дээр борлуулдаг аж. Уг амьтны хүрээлэнд хоол хүнс багассан тул өнгөрсөн онд 50 гаруй төрлийн амьтад өлсөж үхжээ. Амьтны хүрээлэнгийнхэн хулгайчдын дараагийн бай бол тэмээ гэж үзсэн тул говийн амьтныг тусгай хамгаалалтад аваад байгаа гэнэ.