Өнөөдөр Афганистаны тусгаар тогтнолын баярын өдөр. Их Британитай Равалпинди хотноо 1919 онд гэрээ байгуулсны ойг Афганистан тусгаар тогтнолынхоо өдөр гэж тэмдэглэдэг. Тэр гэрээгээр Афганистаны тусгаар тогтнолыг Их Британи хүлээн зөвшөөрч Британийн арми Хайберын зурваст орж ирэхгүй байхаар тогтжээ.
Мөн Британийн Засгийн газрын татаас Афгнистанд өгөгдөхгүй болсон байв. Афганистаны тусгаар тогтнолыг дэлхийн орнуудаас Зөвлөлт хамгийн түрүүнд зөвшөөрөн хүлээжээ.