Дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг "Forbes" сэтгүүл гаргажээ. Уг жагсаалтыг Эмма Стоун тэргүүлсэн байна. Тэрбээр 2017 оны чансаагаар “Ла-Ла Ленд” киноны од сүүлийн жилд 26 сая долларын орлого олсон байна.
Харин жагсаалтын удаахь байранд жүжигчин Женнифер Энистон 25,5 сая долларын орлогоор оржээ.
Америкийн жүжигчин Женнифер Лоуренс өнгөрсөн онд 24 сая долларын орлого олсноор тус жагсаалтын 1 дүгээр байрнаас гурав руу буужээ. Мелисса Маккарти 18 сая долларын орлого олж хоёрдугаар байраа дөрөвдүгээр байраар сольсон бол Мила Кунис 15,5 сая долларын орлогоор эхний таван байрын сүүлийг мушгижээ.
“Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр, дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 эмэгтэй жүжигчин 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 6 дугаар сарын 1-ны тайлант хугацаанд нийтдээ 172,5 сая долларын орлого олсон ажээ.