"Forbes" сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг гаргажээ. Тэрбээр тус жагсаалтыг энэ онд 27 сая доллар олсон Америкийн теннисчин Серена Уильямс тэргүүлсэн байна. Жагсаалтын хоёрдугаарт Германы теннисчин Ангелик Кербер 12,6 сая долларын орлогоор оржээ.
Харин Оросын теннисчин Мария Шарапова 2005 оноос хойш анх удаагаа дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтанд багтаагүй байна. Тэрбээр 2005-2015 оны хооронд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тогтвортой тэргүүлж байсан юм.
М.Шараповагийн орлого нэг жилийн дотор долоо дахин, тухайлбал 21,9 сая доллароос 3 сая доллар болтлоо буурчээ.
Сэтгэгдэл (1)