Египетийн Александрия хотын ойролцоо хоёр галт тэрэг мөргөлдөж, 41 хүн амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Орон нутгийн галт тэрэг нийслэл Каир хотоос хөдөлсөн бол өөр галт тэрэг Порт Саид хотоос хөдөлсөн аж. Улмаар галт тэрэгнүүд Александрия хотноо хоорондоо мөргөлдсөн байна. Одоогоор 41 хүн нас барж, 126 хүн бэртсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй байна. Тус улсын Тээврийн яам уг хэргийн буруутанг олж, хуулийн дагуу шийтгэхээ амлажээ.