Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйг бохир гэж үзэн үхрийн хашаандаа байлгадаг Хинду шашны эртний уламжлалыг Балбын засгийн газар гэмт хэрэгт тооцох болжээ. Хэдийгээр энэ заншлыг 2005 онд тус улсын дээд шүүхээс хориглосон ч Балбын алслагдсан баруун хэсэгт хэрэгжүүлдэг хэвээр байжээ. Хууль батладснаар сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйг гадуурхсан хэн ч байсан гурван сар хоригдох шийтгэл амсахаар болсон байна.
Балбын хүн амын зарим хэсэг эмэгтэй хүнийг ингэж хориогүйгээс азгүй явдал, тэр дундаа байгалийн гамшиг тохиолдоно гэж итгэдэг юм.
Ийм үзэгдлээс болоод хэд хэдэн эмэгтэй эрчүүдэд хүчиндүүлсэн, зэрлэг амьтны халдлагад өртөж амиа алдсан тохиолдол сүүлийн үед гарах болжээ. Мөн зарим нутагт эмэгтэйчүүдийг энэ үед нь сүү уухыг хориглох, хоолоор сойх зэрэг арга хэмжээ авдаг аж.