Хэрвээ АНУ болон Өмнөд Солонгосоос Хойд Солонгост цохилт өгвөл Хятад улс хамгаалах арга хэмжээ авна гэдгээ төрийн мэдлийн Global Times сонины нийтлэлээрээ мэдэгджээ.
Энэ нь АНУ- Хойд Солонгосын хооронд харилцан хатуу мэдэгдэл шидэлцэж, харилцаа хурцдаж байгаа энэ үед Бээжингээс өгч байгаа анхааруулга гэж үүнийг дүгнэж болохооор байна.
Гэхдээ тус хэвлэлд Солонгосын хойгт үүсээд байгаа нөхцөл байдалд санаа зовж, талуудыг мөргөлдөөнд хүрэхээс зайлсхийхийг уриалжээ. “Хэрвээ дайн дэгдвэл АНУ ямар нэгэн стратегийн ашиг хонжоо гаргаж чадахгүй, Хойд Солонгос урьд өмнө үзэж байгаагүй хохирол амсах болно” хэмээн талуудыг ятгаад “Хойд Солонгос өөртэй нь хэлэлцээрийн ширээний ард суухыг АНУ-аас хүсч байна, харин Америкчууд Пёньяныг гартаа оруулахыг зорьж байгаа” гэж талуудын байр суурийн зөрүүг тодотгожээ.